Улаанбаатар-Дарханы замын хөдөлгөөнийг өөрчлөн зохицуулж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-07-17 08:45:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг шинэчлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан автозамын хөдөлгөөнийг өөрчлөн зохицуулж байна.


Тодруулбал, Дархан-Эрдэнэтийн салдаг уулзвараас 361гарам хүртэлх замыг энэ сарын 16-наас 11 дүгээр сарын 1 хүртэл хааж байна. Ингэхдээ Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс нийслэлийг зорьж байгаа эдгээр аймаг руу зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах юм. Мөн Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү-10 хороолол” чиглэлийн автобусны хөдөлгөөнийг өөрчилж байна.

 


Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг юм. Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр шийдвэрлэсэн юм гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ