Оюутан цэргүүд албаа амжилттай хаав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-08-16 12:10:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгаас Политехникийн коллеж, МСҮТ-ийн 30 оюутан хамрагдаж, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хоёр сарын турш алба хаалаа.

Батлан хамгаалахын сайдын 2019 оны 97 дугаар тушаалаар дээрх гурван аймгийн оюутнууд тухайн аймагтаа хичээлийнхээ хажуугаар хоёр сарын турш “Цэргийн ерөнхий бэлтгэл”-ийн сургалтад хамрагдсан юм.

Мөн “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтыг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид дүүргэж наймдугаар сарын 14-нд тангарагаа өргөж халагдав.

Залуус албаа идэвх чармайлттай, нэр хүндтэй хаасныг ЗХ-ний 256 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах онцолсон. Мөн аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас оюутан цэргүүдэд анхаарал хандуулж сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу тэмцээн уралдаан зохион байгуулж оролцсон байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан, МСҮТ-ийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдаж, суралцахын хажуугаар цэргийн албаа хаах боломжийг бүрдүүлдэг.

 

 

 

 

Холбоотой мэдээ