Японы судлаачид өмсдөг сүүл бүтээжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-08-16 12:31:03

ТОКИО. /CNN/. Японы судлаачид амархан бүдэрч унадаг, тэнцвэрээ алддаг хүмүүсийн асуудлыг ер бусын аргаар шийджээ. Токио хотын Кэйо их сургуулийн судлаачдын баг өмсдөг сүүл бүтээсэн бөгөөд уг төхөөрөмжийг биедээ зүүснээр хүмүүс амьтдын нэгэн адил тэнцвэрээ сайн хадгалж чадах ажээ.


Судлаачид сүүл нь нэмэлт тулгуурын үүрэг гүйцэтгэдэг хөхтөн амьтад болон өөр бусад нугаламтай амьтдыг сайтар судалсны дүнд уг төхөөрөмжийг бүтээжээ. Нэг метрийн урттай, өргөн сүүлийг хүний бэлхүүс хэсэгт байрлуулахад уран зөгнөлт киноны дүртэй төстэй харагдаж байгаа бөгөөд уг төхөөрөмж нь амьтдын сүүлтэй адил эргэж мушгирдаг байна. 


Мэдрэгчүүд болон дөрвөн хиймэл “булчин”-гийн тусламжтайгаар уг сүүл нь өмссөн хүнийхээ хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг аж. Жишээлбэл, хэрэв та зүүн тийшээ хазайвал сүүл баруун тийшээ савлах гэнэ. Энэхүү эсрэг хөдөлгөөн нь биеийн тэнцвэрт байдлыг улам тогтворжуулахад тустай гэж судлаачид хэлжээ. 

Холбоотой мэдээ