АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд тангараг өргөв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-16 17:57:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад ажиллахаар ирсэн АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын 30 дугаар багийн тангараг өргөх ёслолд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн  оролцож, үг хэлэв.


Тэрбээр, Энхтайвны корпус нь 30 орчим жилийн өмнө манай улсад анх ажиллаж эхэлснээс хойш сайн дурын ажилтнуудаа илгээн ажиллуулж, Монгол Улсын нийгэм, ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт хувь нэмрээ оруулж ирснийг онцлов.


Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн сайн дурын ажилтнуудын урам зориг, ажлын үр бүтээл нь Монгол, АНУ-ын харилцаанд хувь нэмэр оруулж буйг сайшаан тэмдэглээд, шинээр тангараг өргөж буй сайн дурын ажилтнуудад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.


Тангараг өргөх ёслолд АНУ-аас Монголд суугаа Элчин сайд М.Клечески, Монгол дахь Энх тайвны корпусын захирал К.Мансарай, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд, зочид оролцов.

Холбоотой мэдээ