Тасалбарын төв уртасгасан цагаар ажиллаж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-08-16 18:11:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дарханы чиглэлийн зам засвартай холбоотойгоор УБТЗ-ын “Улаанбаатар” өртөөнөөс хойд чиглэлд өдөрт дөрвөн удаагийн галт тэрэг, мөн рэйлбус иргэдэд үйлчилж байна.

Зам засварын ажил эхэлсний дараагаас төмөр замаар зорчигчдын хөдөлгөөн ихэсч, мөн УБТЗ-ын зорчигч тээврийн ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс зорчигчдод хүртээмжтэй үйлчлэх үүднээс “Улаанбаатар” өртөөний тасалбар үйлчилгээний төв өдөр бүр 06:00-22:00 цагийн хооронд уртасгасан цагийн хуваариар ажиллаж байна.


Холбоотой мэдээ