Өнөөдөр 210.946 ширхэг хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-08-16 18:14:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид наймдугаар сарын 16-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 57.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 210.946 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн тооны ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

"Багануур" болон "Ард Даатгал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто Импекс" болон "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.83 хувиар өсч, 19995.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.536.469.540.100.05 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ