Татварын нийт орлого 5.5 их наяд төгрөгт хүрчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-08-16 18:49:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮҮндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээлснээр энэ оны эхний 7 сард татварын нийт орлого 5.5 их наяд төгрөгт хүрчээ.

Тодруулбал, өнгөрсөн оны мөн үеийнхээс 982.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үүнд орлогын албан татвар 357.9 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын орлого 238.9 тэрбум төгрөгөөр, НӨАТ 143.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Бусад татвар хураамжийн орлого 97.8 тэрбум төгрөгөөр, Онцгой албан татвар 91.3 тэрбум төгрөгөөр, гадаад үйл ажиллагааны орлого 72.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. 

Холбоотой мэдээ