Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-08-17 09:31:58

СӨҮЛ. /Yonhap/. Японоос импортолсон цэнэг хураагуур, дугуй, хуванцар хаягдлын байгаль орчин, эрүүл мэндийн авулгүй байдлын хяналт шалтгалтыг чангатгана гэж БНСУ-ын Засгийн газар баасан гарагт мэдээлжээ.


Байгаль орчны яамны мэдээлснээр, БНСУ руу дахин боловсруулах зорилгоор экспортолж буй Японы дээр дурдсан бүтээгдэхүүний хаягдлын радио идэвхт чанар болон хүнд металлын шалгалтыг сайжруулахаар болсон ажээ.


БНСУ наймдугаар сарын 8-нд Японы нүүрсний үнсний импортын шалгалтыг чангатгах шийдвэрийг гаргасан бөгөөд эдгээрийг Токиогийн засаг захиргаа БНСУ-ын чухал ач холбогдол бүхий материалуудын экспортод хязгаарлалт тогтоосны хариу арга хэмжээ хэмээн олон нийт үзэж байна.


“Засгийн газар цаашид импортын хаягдал болон байгаль орчин, эрүүл мэндийн аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлд олон арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж Байгаль орчны яамнаас мэдээлжээ.  

Холбоотой мэдээ