Орон сууцны хороолол дундуур 327 метр авто зам барив

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-08-19 17:22:50

Дорноговь/МОНЦАМЭ/.Монголын хамгийн том боомт Замын-Үүд сумын төвд тохижилт үйлчилгээний ажлууд өрнөж байна.

Сумын төвийн  Сүлд багийн есдүгээр хэсгийн орон сууцны хороолол дундах 327 м авто замыг орон нутгийн төсвийн 206.2 сая төгрөгөөр "Борхойн зам " ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Сумын төвд зам барьснаар иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хороолол дундах тохижилтыг сайжруулах боломж бүрдлээ гэж албаныхан онцлов.

Зам барих шийдвэрийг сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны тогтоолоор баталж байв.

Холбоотой мэдээ