Залуу багш нарын чуулга уулзалт боллоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-08-20 12:49:23

Өмнөговь /МОНЦАМЭ/. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, “Залуусын хүч төсөөллөөс илүү” сарын аяны хүрээнд Өмнөговь аймгийн залуу багш нарын чуулга уулзалтыг аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Залуу багш нарын холбоо, Насан туршийн боловсролын төв хамтран зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн боловсролын салбарт ажиллаж буй багш нарын 67 хувийг 35 хүртэлх насны багш нар эзэлдэг бөгөөд тэдний 43 хувь нь 1-5 дахь жилдээ ажиллаж буй залуу багш  нар аж. Чуулга уулзалтыг "Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлсэн бөгөөд 100 орчим багш оролцов.

Багш нар "Залуу хүний манлайлал", "Хүүхдийн хайртай багш", "Тогтсон хандлагаа өөрчлөх нь", "Залуу багш нарт өгөх зөвлөгөө", "Ажил амьдралаа хослуулах нь", "Хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх нь", "Багш эцэг эхийн харилцаа", "Үе тэнгийн дарамт шахалтаас хүүхдийг хамгаалах нь" зэрэг сэдвээр илтгэл лекц сонсож харилцан туршлага солилцов.


Холбоотой мэдээ