Өвөрхангай аймагт байшин, орон сууцны улсын тооллого эхэллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-08-21 13:05:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт байшин, орон сууцны улсын тооллогыг 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Тооллогын ажилд аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн тооллогын комисс, 19 сум, 111 багийн Засаг даргаар ахлуулсан тооллогын комисс, түр товчоодыг байгуулан оролцуулж байгаа ба ерөнхий зохион байгуулалтыг аймгийн Статистикийн хэлтэс хариуцан ажиллаж байна. Мөн 42 тоологч бэлтгэгдэн хуваарийн дагуу сум, орон нутагт ажиллаж байгаа юм.

Тооллогоор аймгийн нутаг дэвсгэрт байгаа айл, өрхийн амьдрах зориулалттай бүх байшин, орон сууцыг хаягийн зурагт суурилан тоолж, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан бүрдүүлэх аж. Байшин, орон сууцны улсын тооллого 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл 24 хоногийн хугацаанд үргэлжилнэ.


Холбоотой мэдээ