Сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ Олон улсын элсэн баримлын уралдаанд түрүүлжээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-08-21 17:02:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швед улсын Калмар хотноо болсон Олон улсын элсэн уран баримлын уралдаанд Монголын уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ оролцож, тэргүүн байр эзэлжээ.

“Элсэн уран баримал-2019” наадмын дэд байрт АНУ-ын сийлбэрч орсон бол гуравдугаар байрт Швед улсын сийлбэрч шалгарчээ.

Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ өвлийн улиралд мөсөн хотхон, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг байна. Түүний  Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” томоохон бүтээлийнх нь нэг аж. Мөн  Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн баримлууд урлажээ.

Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Монголын баг өнгөрсөн онд АНУ-ын Колорада мужийн Брикенриж хотод 28 жилийн өмнөөс уламжлал болон зохион байгуулж ирсэн цасан баримлын олон улсын тэмцээнд  амжилттай оролцож, "Нууц” нэртэй бүтээлээрээ  тэргүүн байрын шагнал хүртэж байв. Тус тэмцээнд дэлхийн цасан сийлбэрийн 250  баг өрсөлджээ.

Холбоотой мэдээ