Монголд ирэх 15 орны зочдод үйлчлэх хөтөч нарыг сургалаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-08-21 16:46:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээнд оролцогчдод үйлчлэх хөтөч тайлбарлагчийн сургалт өнөөдөр /2019.08.21/ боллоо.


Тус сургалтад сайн дурынхан болон оюутан залуус оролцсон байна. Сургалтыг Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны багш М.Мөнгөнцэцэг, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн төвийн багш Ө.Анхболд, резидент эмч Учрал, Энхтүвшин нар удирдан зохион байгуулжээ.

Сургалтад хамрагдсан залууст, гадаадын зочдод Улаанбаатар хотын түүх соёл, хотын танилцуулга, түүхэн дурсгалт газрууд, гол үзмэрүүдийг хэрхэн тайлбарлах болон англи хэлээр тайлбар хийх талаар зөвлөгөө өгсөн байна. Мөн орон, орны иргэдийн соёлын ялгааны тухай ойлголт авсан бөгөөд тэмцээний үеэр болзошгүй эрсдэл тулгарахад гадаадын иргэд, жуулчдад эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар ч заажээ.


Энэ сарын 23-27-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болох тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МҮОНРТ ажиллах юм. Тэмцээнд оролцох 15 орны багаас Египет улсын баг өнөөдөр манай улсад хамгийн түрүүнд ирээд байгаа аж.

Холбоотой мэдээ