БНАСАУ АНУ-ын шийдвэрийг шүүмжилжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-21 18:18:24

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-д зорчсон гадаадын иргэдийн АНУ-д визгүй зорчих эрхийг нь хязгаарлах АНУ-ын шийдвэрийг БНАСАУ-ын эрх баригчид шүүмжилжээ.


“АНУ БНАСАУ-ын эрх баригчидтай харилцаагаа сайжруулах тухай худлаа сайрхахын хажуугаар арга заль хэрэглэн хоёр нүүр гаргаж буй нь БНАСАУ-ыг цаашид тусгаарлахад чиглэсэн дайсагнасан бодлого нь өдөр ирэх тутам батжиж байгааг гэрчилж байна. Ийм үйлдлээрээ АНУ энх тайван, эв нэгдлийг дэмжих бодол өвөрлөн БНАСАУ-ыг зорин ирсэн БНСУ-ын иргэдийг өөрсдийн дайсагнасан бодлогын гол бай болгож золигт гаргах хүн болгон хувиргаж байна” хэмээн БНАСАУ-ын "Уриминжоккири" цахим хуудаст тэмдэглэжээ.


2011 оны 3 дугаар сараас хойш БНАСАУ-д зорчсон гадаадын иргэдийн АНУ-д нэвтрэх эрхийг АНУ энэ сарын эхээр хязгаарласан юм. БНАСАУ-д зорчсон БНСУ-ын иргэд энэ сарын 6-наас эхлэн АНУ-тай харилцан визгүй зорчих нөхцөлийг ашиглах боломжгүй бөгөөд АНУ-д зорчихын тулд визийн материалаа бүрдүүлэх шаардлагатай болсон юм. Энэ журам нь бусад гадаадын иргэнд мөн хамааралтай аж.

Холбоотой мэдээ