Улсын харцага Д.Анар үнэмлэхүй жинд түрүүлэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-21 23:10:08

Дорнод /МОНЦАМЭ/ Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй жинд Улсын харцага Д.Анар түрүүллээ. Тэмцээн энэ сарын 17-18-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд болсон юм.

Д.Анар энэ жилийн төрийн их баяр наадмаар улсын харцага цол хүртсэн нь тус аймагт 53 жилийн дараа тохиож буй үйл явдал болсон. Тийм ч учраас тус аймгийнхан шинэ харцагатаа Ланд-200 маркийн автомашин бэлэглэсэн бол төрөлх Дашбалбар сумынхан нь нэг суурь хонь, 20 сая төгрөгийг цолны мялаалга болгон өгчээ.

Сонирхуулахад, Улсын харцага Д.Анарын цолны мялаалга энэ сарын 9-ны өдөр Дашбалбар суманд болсон юм. 

Холбоотой мэдээ