Ихэнх нутгаар өдөртөө дулаарна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-08-21 19:58:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаахан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Энэ сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Энэ сарын  23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи 23-нд зарим газраар, 24-нд Алтайн уулсаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Холбоотой мэдээ