АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид утсаар ярьжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-08-23 10:28:01

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид лхагва гарагт худалдааны асуудлаар утсаар зөвлөлдсөн байна. Энэ тухай Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Лоуренс Кудлоу пүрэв гарагт телевизийн “Fox Business” сувагт мэдээлжээ.


“Хоёр талын төлөөлөгчид өчигдөр утсаар үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийлээ, тэд дахиад ийм хэлэлцээ хийхийн тулд хэд хоногийн дараа дахин утсаар холбогдоно. Бид худалдааны гэрээний гол заалтуудад анхаарлаа хандуулж байгаа” гэж тэрбээр мэдээлсэн байна.


Вашингтон болон Бээжингийн хооронд худалдааны асуудлаар хийж буй хэлэлцээ энэ сарын сүүлээр сэргэнэ гэж найдаж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гарагт мэдэгджээ.


Холбоотой мэдээ