Токиод 330 метр өндөр шилэн цамхаг сүндэрлэнэ

Дэлхийд | Сонин хачин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-23 14:26:19
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотод 330 метр өндөр, 64 давхар шилэн цамхаг барина гэж уг төслийг гүйцэтгэгч “Mori Building” компани мэдэгджээ.


Тус компанийн мэдэгдсэнээр, 5.5 тэрбум ам.долларын өртгөөр босох энэхүү барилга 2023 оны гуравдугаар сард ашиглалтад орох бөгөөд уг барилгатай хамт 270 метр өндөр дагалдах гурван барилга сүндэрлэх аж. Ингэснээр тус улсын хамгийн өндөр гэгддэг Осака хотын 300 метр өндөр “Abeno Harukas” шилэн барилга энэхүү статусаа алдах юм.


Барилгын дийлэнх хэсгийг оффисын зориулалтаар ашиглах боловч 11-р давхарыг орон сууц болгохоор төлөвлөжээ. Мөн тансаг зэрэглэлийн зочид буудал, олон улсын сургууль, олон хэлээр үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг байрлана гэж компанийн мэдэгдэлд дурдав.


Холбоотой мэдээ