БНСУ-ын "Ябес" компанийн төлөөлөл Увсад ажиллаж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-08-23 21:37:31

Увс /МОНЦАМЭ/. БНСУ-ын "Ябес" компанийн захирал тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-25-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. Тэд ногоон байгууламж, хүлэмжийн төслийг Увс аймагт хэрэгжүүлэх судалгааны ажлын хүрээнд аймгийн удирдлагууд болон холбогдох агентлаг, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм.

Манай улсад сүүлийн жилүүдэд нарийн ногооны хэрэглээ ихээхэн өссөн байна. Иймээс өөрсдийн гараар тарьсан, гарал үүсэл нь тодорхой, эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг бий болгоход энэхүү төсөл дэмжлэг үзүүлнэ хэмээн БНСУ-ын “Ябес” компанийн төлөөлөгчид онцолж байна. Тус компани нь энэхүү төслөө эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд аймгийн Эмэгтэйчүүдийн байгууллага болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Холбоотой мэдээ