Нэгжээс 12,6 центр үр тариа хураан авах төлөвтэй байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-14 01:01:15

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд ургацын урьдчилсан балансаар үр тариа нэгжээс 12,6 цн буюу 14,5 мянган тн хураан авах төлөвтэй байна.


Мөн малын тэжээл 3,9 мянган тн, рапс нэгжээс таван цн буюу 2,6 мянган тн, төмс нэгжээс 110 цн буюу 1,9 мянган тн, хүнсний ногоо нэгжээс 130 цн буюу 1,8 мянган тн-ийг тус тус хураан авахаар төлөв гарчээ. Тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба хадлан, тариа хураалтын явцтай танилцаж байна. Өнгөрсөн жил Хэнтийчүүд дотоодынхоо үр тарианы хэрэгцээг 100 хувь, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээг 70 хувь хангасан аж. 


Энэ онд нийт 19199 га–д тариалалт хийж, үүнээс үр тариа 12236 га-д, малын тэжээл 1430 га-д, рапс 5220 га-д, төмс 177 га-д, хүнсний ногоо 136,8 га-д тус тус тарьсан байна. 

Холбоотой мэдээ