Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-09-15 09:04:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна.

2019 оны 9 дүгээр сарын 15-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ