Монгол жүжигчдийн тоглосон кино Венецийн наадамд нээлтээ хийлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-16 14:22:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт 76 дахь жилдээ болж буй Венецийн кино наадамд Монгол Улсын хоёр жүжигчний тоглосон “Waiting for barbarians” буюу "Зэрлэгүүдийг хүлээхүй" кино анх удаа үзэгчдийн хүртээл боллоо. 

Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн уг кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Гүрсэд , залуу  жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. 


Энэ киноны гол дүрд Жони Депптэй хамт тоглосон монгол жүжигчин бүсгүй, загвар өмсөгч Б.Ганчимэг өмнө нь “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders” зэрэг Холливудын кинонуудад тоглож, “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг алдартай брэндийн загварын шоунд оролцож байжээ. 

Холбоотой мэдээ