Орон сууцны хорооллын байруудад 20 гаруй мянган метр туузан гэрлийг угсарчээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-09-17 11:33:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Миний гэр-Манай байр” дэд хөтөлбөрийн хүрээнд төвийн орон сууцны хорооллын 103 байранд 20 гаруй мянган туузан гэрлийг суурилуулжээ. Ингэснээр шөнийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, орчны гэрэлтүүлэгт нөлөөлж гэмт хэргийн гаралтыг бууруулахад чиглэгдсэн аж.

2018 онд хуучин Дархан 8 дугаар Алтны уулзвараас шинэ Дархан 12 дугаар баг 16 давхар хүртэлх төв зам дагуух нийт 23 орон сууцны фасадны 6000 орчим туузан гэрэлтүүлгийг угсарч тус байруудын цахилгаан хангамжийн ажлыг хийж бүрэн дууссан юм.

Харин энэ онд шинэ Дарханы 54 байр, хуучин Дарханы 26 байранд фасадны гэрэлтүүлэг хийжээ. Энэ хүрээнд нийт 13000 метр гэрэлтүүлгийг улсын төсвийн 400 орчим сая төгрөгөөр суурилуусан талаар “Лед Сити” ХХК-аас мэдээлэв. Фасадны гэрлийн ажиллах хугацаа 50000 цаг, ус борооны IP 66 хамгаалалттай зэрэг олон улсын жишиг, стандартад нийцсэн ажээ.

Холбоотой мэдээ