Ойн цэвэрлэгээнээс гарсан модыг иргэдийн хэрэгцээнд ашиглана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-09-17 16:32:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Баян-Өндөр уулын өгөршсөн модыг цэвэрлэлээ.

Өнгөрсөн хавар тус үйлдвэр дүйцүүлэн хамгааллын менежментийн төлөвлөгөөний дагуу Хүрэнбулаг амны 1.6 га талбайг эзэлсэн 120 гаруй өгөршсөн хожуулыг цэвэрлэж байсан юм.

Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх модны өмхөрсөн хожуулыг техникийн хүчээр сугалж, Баян-Өндөр уул орчмын талбайг цэвэрлэх ажил тав хоног үргэлжилнэ. Цэвэрлэсэн талбайд намрын мод тарих ажлыг зохион байгуулах юм. Модны хаягдал хожуулыг Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд буулгаж, иргэдийн хэрэгцээнд ашиглахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ