Бэлчээрийн ургамлын ашиг тусыг дэлхийн түвшинд үнэлж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-09-17 16:28:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Тус хөтөлбөр нь дэлхий даяар нээлттэй зарладаг, өрсөлдөөн ихтэй хөтөлбөр юм. Биологийн нөөц чиглэлд 42 төслийн материал ирүүлснээс 3 төсөл шалгарсны нэг нь энэхүү төсөл юм. Төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг  гаргахаар JST, JICA байгууллага, Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль, Хөдөө аж ахуй, хүнсний үндэсний хүрээлэн, зөвлөх компанийн төлөөлөгчдөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 1-18-ныг хүртэл манай улсад ажиллаж байна.

Энэ хугацаанд багийн гишүүд Монгол Улсын холбогдох яам, тамгын газар, орон нутгийн засаг захиргааны байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хээрийн судалгаа-туршилт явуулах талбай зэрэгтэй танилцаж, олон удаагийн уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талууд харилцан тохиролцсон хурлын протоколд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, ЖАЙКА байгууллагын ахлах зөвлөх Асанума Шуичи нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

САТРЕПС  хөтөлбөр нь хүрээлэн буй орчин, эрчим хүч, биологийн нөөц, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобал асуудлыг шийдэхэд тус дэм болохуйц шинэ мэдлэг бүтээх төдийгүй, түүнээ нийгмийн амьдралд хэрэгжүүлэх зорилготой. Монгол Улсад хэрэгжүүлэх дээрх төслийн хүрээнд нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, шинжлэх ухааны судалгаанд үндэслэн ган, халуун, хүйтэн, нарны хурц гэрэл, давсархаг болон үржил шим багатай хөрс зэрэг гадаад орчны таагүй нөхцөлд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан болон малын эрүүл мэндэд хэрэгтэй бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг сонгон авч, тэдгээр чанарыг нь нөхцөлдүүлэгч ген, эмт бодисыг нь олж тогтоох, улмаар бэлчээрийн нөхөн сэргээлт, малын эмнэлгийн практик зэрэгт нэвтрүүлэх явдал юм.

Төсөлд МУИС-иас гадна ХААИС, Ховд их сургууль, Дорнод их сургууль оролцож, салбар дундын цогц судалгаа явуулах юм.  5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх уг төслийн Япон талын зардлыг Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг, Монголд  хийх судалгааны зардлыг ЖАЙКА  байгууллага хариуцан санхүүжүүлнэ. Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 35 сая иен,  ЖАЙКА байгууллагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 60 сая иен (ойролцоогоор  1.4 тэрбум төгрөг) байна гэж МУИС-иас мэдээлэв.


Холбоотой мэдээ