Цэргийн ангиудад 330 орчим ном хандивлана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-09-17 17:34:57
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ "Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн" ТББ автоспорт сонирхогч "XBoost" клубтэй хамтран цэргүүдэд номын бэлэг барихаар "Нэг цэрэг, нэг ном" аян санаачилжээ. 

Цэргийн ангийн номын санд сонгодог, уран зохиолын ном ховор байдаг бөгөөд ихэвчлэн сурган хүмүүжүүлэх ном байдаг аж. Тиймээс  дээрх аяныг зохион байгуулж цэргийн ангиудад 330 орчим номыг хандивлахаар болжээ. 

Тус төрийн бус байгууллага өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Охояа мужийн Ротари клубтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудад 2000 нэр төрлийн, 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий англи хэлээрх номыг хандивлаж байсан билээ.


Холбоотой мэдээ