Хөвсгөлд ургац хураалт 16,8 хувьтай байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-17 22:55:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн тариаланчид өнөөдрийн байдлаар 2785 га талбайгаас 3694,0 тн ургац буюу нэг га-аас 13,2 цн ургац хураан авч нийт хураалт 16,8 хувьтай байна.

Тус аймаг энэ онд 16727 га талбайд үр тариа үүнээс 16558 га талбайд улаан буудай, 120 га-д арвай, 24 га-д овъёос, 16 га-д хөх тариа, 9 га-д гурвалжин будаа, 235,5 га-д төмс, 178,7 га-д хүнсний ногоо, 811 га-д ногоон тэжээл, 3453 га-д рапс тус тус тариалжээ. Энэ зун бороо хур элбэг байсан тул үр тарианы болц сайн байгаа учраас аймгийн нийт иргэдийн хэрэглээний гурилыг бүрэн хангах улаан буудай хураан авахыг зорьж байгаа ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ