Афганистанд дэлбэрэлтийн улмаас 48 хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-18 12:29:20
Yesukheitumur Tumurbaatar

КАБУЛ. /Aljazeera/. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганигийн сонгуулийн кампанит ажлын үеэр мотоциклтой амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 48 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ.


Афганистаны нийслэл Кабул хотоос хойд зүгт Парван мужийн Чаридар хотод мягмар гарагт болсон уг халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээсэн байна. Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Насрат Рахимигийн мэдээлснээр, амиа алдсан 48 хүний дөрөв нь цэргийн албан хаагч байсан аж. 


Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байсан бөгөөд цаашид хохирогчдын тоо нэмэгдэх хандлагатай байна гэж Парван хотын эмнэлгийн дарга Абдул Касим Сангин мэдэгдсэн байна.


Халдлага болсон газарт байсан Ерөнхийлөгч Ашраф Гани аз болоход гэмтээгүй бөгөөд аюулгүй байгаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Хамед Азиз “AP” агентлагт мэдэгджээ.



Холбоотой мэдээ