Засгийн газрын даалгавраар 110 га талбайг нөхөн сэргээжээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-18 15:45:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын шийдвэрээр, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт алт олборлож байсан таван аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээх үүрэг өгсөн. Энэ дагуу Засгийн газраас томилогдсон ажлын баг өчигдөр үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгажээ. 


Орхон багт таван компанийн 190 гаруй ажилтан 66 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар, 85 га-д техникийн, 25 га-д биологийн, нийт 110 га талбайг нөхөн сэргээсэн байна.


Төлөвлөгөө ёсоор  "БМНС" ХХК нийт 48 га талбайг нөхөн сэргээхээс 34 га-д гүйцэтгэл хийж, үлдсэн 14 га талбайг ирэх сарын нэгэн гэхэд нөхөн сэргээж дуусгана гэжээ. "Улз" ХХК-ийн хувьд 64 га талбайг нөхөн сэргээсэн бол "Алтай голд" ХХК 15 га-аас 9 га-д, "Батдөлгөөнмөрөн" ХХК 3 га талбайг тус тус нөхөн сэргээгээд байна.


Орхон багт нийт 400 га талбайг нөхөн сэргээх ёстой. Засгийн газрын шийдвэр гарснаас хойшхи 24 хоногт  110 га талбайг ийнхүү нөхөн сэргээсэн аж ахуй нэгжүүдэд цаг агаар хүйтрэх хүртэл нөхөн сэргээх ажлаа үргэлжлүүлж, шахуу хувиараар ажиллан бүх талбайг нөхөн сэргээхийг чиглэл болгов. Олборлолт хийж байсан талбайг цагдаагийн хамгаалалтад авч, нөхөн сэргээж байна.

Холбоотой мэдээ