Өнөөдөр Нур Султаны дэвжээнд манай 5 бөх хүчээ сорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-18 11:25:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөж буй манай тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдөж буй Б.Болортуяа Киргизийн бөхтэй барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдана.


Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, хамгийн хүнд жин болох 76 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа, 59 кг-д ААШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, 65 кг-д Х.Болортуяа нар барилдана.


Тодруулбал, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Японы бөх Риогийн олимпын аварга, Дэлхийн хошой аварга Рисако Кавай-тай барилдана. Энэ хоёрын ялсан нь Эквадор болон Германы бөхчүүдийн хэн ялсантай хүч үзнэ. Харин Б.Шоовдорын эхний өрсөлдөгч Румын бөх Катерина Жидачевска байгаа бол Х.Болортуяагийн эхний өрсөлдөгч нь Украины Ирина Колиаденко. О.Бурмаа гавьяатад хүндхэн сугалаа таарсан бөгөөд эхний өрсөлдөгч ДАШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын аварга БНХАУ-ын Жоу Чиан юм. Нур-Султаны дэвжээнд энэ хоёрын хэн ялсан нь 2017 оны Дэлхийн аварга Туркийн бөх Я.Адартай барилдана.

Холбоотой мэдээ