Аймгийн БСУГ-ыг Сэлэнгэ аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-18 15:04:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.

Тус хамт олон Сэлэнгэ аймгийн үе үеийн хүүхэд багачуудыг боловсрол, соёл урлагаар хөгжүүлэн төлөвшүүлэх нэр төртэй, хариуцлагатай, эрхэм үүргийг нэгэн жарны туршид гүйцэтгэн ажиллажээ. Өдгөө 60 жилийн түүхэн ойгоо бахдам амжилт, бахархам ололттойгоор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа гардуулан өгч салбарын цаашдын ажил үйлс, хөдөлмөр бүтээлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөв.

Холбоотой мэдээ