“Toyota” шинэ загварын “Corolla”-гаа танилцуулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-09-18 11:53:22

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани мягмар гарагт шинэ загварын “Corolla” автомашинаа танилцуулжээ. Энэхүү автомашиныг сүүлийн 7 орчим жилийн хугацаанд бүрэн өөрчилсөн загвартайгаар анх удаа танилцуулж буй нь энэ юм.  


Илүү спортлог загвартай шинэ “Corolla”-гийн мэдрэгчтэй дэлгэцийг ухаалаг гар утастайгаа холбосноор зурвас илгээх, хөгжим тоглуулах, газрын зураг бүхий хавсралтуудыг ашиглах боломжтой гэж “Toyota” компанийн мэдэгдэлд дурджээ.


Шинэ “Corolla”-г мөн шөнийн цагаар явган зорчигчид, унадаг дугуйнуудыг таньдаг аюулгүй байдлын сүүлийн үеийн системээр тоноглосон байна.


1966 онд худалдаанд гарснаасаа хойш 47.5 сая гаруй ширхэг худалдаалагдсан “Corolla”-гийн 12 дахь загвар энэ ажээ. Уг автомашин 1.936 сая иенээс /17.905 ам.доллар/ 2.948 сая иений үнэтэй байх гэнэ. 

Холбоотой мэдээ