Нур Султаны дэвжээ манай бөхчүүдэд халтай байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-18 14:45:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн ДАШТ-ий 57 кг жингийн тэгшитгэлийн барилдаанд жиндээ түрүүлэх хамгийн өндөр магадлалтай олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайтай оноолт таарсан С.Цэрэнчимэд оноогоор цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгав.


“Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг манай бөх сонирхогчид дэлхийн дэвжээнээс медаль хүртэх боломжтой бөхийн тоонд оруулж байсан юм.


Мөн эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 76 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, гавьяат тамирчин О.Бурмаа өнөөдөр Азийн аварга БНХАУ-ын Зоу Киантай таарч барилдан 5:2-оор ялагдаж дэлхийн дэвжээнээс буулаа.

Холбоотой мэдээ