Мексиктэй залгаа хилийн дагуух ханан дээр Д.Трамп гарын үсгээ үлдээжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-19 12:44:04

МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуух ханан дээр гарын үсгээ үлдээсэн тухай “Hill” сонин мэдээлжээ.


“Хананд хүрч боломгүй их халуун байна. Өндөг шарж ч болохоор байна” хэмээн Д.Трампын хэлснийг “Hill” сонин иш татан мэдээлсэн байна. Түүнчлэн Д.Трамп хилийн албаны цэргийн албан хаагчидтай гар барилцаж, хамт зургаа татуулж байгаа дүрс бичлэгээ “Твиттер” хуудсандаа байршуулжээ.


Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад төсвөөс 3.6 тэрбум ам.доллар гаргуулахаа Д.Трампын засаг захиргаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Ингэхийн тулд Д.Трамп хил дээр онц байдал зарласан юм. 

Холбоотой мэдээ