Баянцагаан багт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян зарлажээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-09-20 14:33:40
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл   Баянцагаан багийн нутаг дэвсгэрт  нэг сарын хугацаатай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Эргүүл шалгалтыг оройн 21 цагаас шөнийн 01 цагийн хооронд зохион байгуулж байна. Эргүүлийг багийн цагдаа болон олон нийтийн цагдаа, захиргааны албан хаагч хамтран гүйцэтгэж байгаа ажээ. Баянцагаан баг нь Говил, Тосгон, Вокзал гэсэн томоохон нутаг дэвсгэрийг хамардаг ч цагдаагийн  хүрэлцээ муу байдаг юм. Иймд энэхүү аяныг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж байна гэж Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа, дэд ахлагч Э.Буд онцоллоо.

Аяны хүрээнд тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон орон гэртээ согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн зөрчлийг илрүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ