“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-09-20 13:55:58

НЬЮ-ЙОРК. /AP/. Lay's” төмсөн чипс тун удахгүй шинэчлэгдсэн савлагаатайгаар худалдаанд гарахаар болжээ. Уг чипсийн савлагааг сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа солих гэж буй нь энэ юм.


"Өмнөх шинэчлэлүүдийн нэгэн адил ихээхэн өөрчлөлт ороогүй боловч илүү орчин үеийн загвартай болсон" гэж “Frito-Lay” компанийн дизайн хариуцсан дарга Жон Гуерра хэлжээ. 


Савлагааны загварыг шинэчлэхэд хоёр жилийн хугацаа зарцуулсан бөгөөд шинэ савлагаанд логоны хэмжээг жижгэрүүлэн төв хэсэгт байрлуулж, эргэн тойронд нь чипсэн цагирагуудыг дүрсэлжээ. Мөн "Lay's" хэмээх үгийн үсгийн фонтыг бага зэрэг өөрчлөн “y” үсгийг илүү бичмэл хэлбэртэй болгож, “L” үсгийг жижигрүүлсэн байна. 


Шинэ савлагаатай “Lay's”-г эхний ээлжинд АНУ, Канадад худалдаалж, үүний дараа бусад орны зах зээлд нийлүүлэх ажээ. 1932 онд үүсгэн байгуулсан “Lay's” брэндийн өмнөх савлагаануудад төмсөн хүүхэлдэй, аалзны тор зэрэг янз бүрийн хэлбэр дүрсийг ашиглаж байжээ. Ташрамд дурдахад, “Lay's” компанийг “PepsiCo ” корпорац эзэмшдэг ажээ. 

Холбоотой мэдээ