“Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэв

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-09-21 11:35:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгээс эмч, эмнэлгийн ажилтнууд, иргэдэд сургалт зохион байгуулж 165 хүн хамрагджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүрийн есдүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд олон нийтийн оролцоо, мэдлэгийг нэмэгдүүлэх, дэлхий нийтийн үйл ажиллагаа, эв нэгдлийг идэвхжүүлэх, ойлголтыг сайжруулахад анхаарал хандуулахыг гол зорилгоо болгосон байдаг аж.

Тус сургалтаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаархи 10 баримт, стратеги, зорилтуудыг танилцуулж, антибиотекийн зохистой хэрэглээ, гарын эрүүл ахуй сэдвүүдээр мэдлэг олгожээ. 

Мөн байгууллагын эмч, эмнэлгийн ажиллагсад чанарын үзүүлэлт, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж байгаа сайн туршлагаа хуваалцаж, ярилцлага өрнүүлсэн байна. Энэ сарын 16-18-ны өдрүүдэд энэ өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдвийн дор  “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриаг дэвшүүлэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ.


 

Холбоотой мэдээ