Дүйцүүлэх албаны цэргүүд хээрийн бэлтгэлд гарчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-21 11:39:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цэргийн штабаас аймгийн ОБГ-тай хамтран 2018-2020 онд Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй 40 гаруй алба хаагчид хээрийн бэлтгэл, сургуулилтыг зохион байгуулж байна. Өмнө нь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангитай хамтран хээрийн бэлтгэл, сургуулилтыг зохион байгуулжээ.

Эдгээр алба хаагчид 24 сарын хугацаанд гал түймэр, малын гоц халдварт өвчин, үер, цас зуд зэрэг онгой нөхцөл байдалд бэлэн байх бөгөөд ийнхүү дадлага сургуулилтыг мэргэжлийн байгууллагууд хангаж байна.

Цэргийн алба хаах болон хааснаар тооцуулахад хууль зүйн хувьд Хугацаат цэргийн алба, Цэргийн сургуулийн сонсогч, сурагч, Оюутан цэрэг, Гэрээт цэргийн алба гэсэн төрлүүд бий. Мөн Цэргийн дүйцүүлэх алба гэж байх бөгөөд энэ нь мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, биеэр дүйцүүлэн хаах гэсэн хоёр хувилбартай байдаг аж.


Холбоотой мэдээ