АНУ, Японы худалдааны хэлэлцээ үргэлжилнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-09-22 11:35:50

ТОКИО. /Reuters/. АНУ-тай өрнүүлэх худалдааны хэлэлцээ фермийн аж ахуй эрхлэгчид болон автомашин үйлдвэрлэгчдэд үр ашигтай гэж Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги мэдэгджээ.


Т.Мотэги Эдийн засгийн асуудал эрхэлсэн сайдын албан тушаалыг хаших хугацаандаа АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзертай хэлэлцээ хийж байсан бөгөөд тэд АНУ, Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг угтан уулзах төлөвтэй байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо уулзаж, фермийн бүтээгдэхүүний татвар, дижитал худалдааны талаар гэрээ байгуулах төлөвтэй байгаа ажээ.


Хоёр талын худалдааны хэлэлцээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд дэлгээгүй байгаа ба хараахан шийдээгүй асуудлуудын нэг нь автомашины экспорт аж. Т.Мотэги энэ талаар хэлэхдээ, Японы автомашины экспортод татвар ногдуулахгүй гэх баталгааг АНУ-ын Ерөнхийлөгчөөс авахыг хүсэж байна гэжээ. 

Холбоотой мэдээ