Төрийн байгууллагуудын ажлын цаг өвөл цагийн хуваарьт шилжлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-14 14:35:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт төрийн байгууллагуудын ажил 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 09:00 цагаас эхэлнэ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар төрийн байгууллагуудын ажил эхлэх цагийг аймгийн хэмжээнд 08.00 минут, тарах цаг 17.00 минут байхаар тогтоож, А/217 тоот захирамж гарган түүнийг мөрдөн ажиллаж байв. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн тус захирамжийн үйлчлэх хугацаа дуусгавар болж буй юм. Иймээс энэ өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн нийт төрийн байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг, тарах цаг 18.00, цайны завсарлага 13.00-14.00 цаг болж өвөл цагийн хуваарьт шилжлээ.  


Холбоотой мэдээ