БНСУ-ын Хууль зүйн сайд огцрох тухайгаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-14 15:01:54

СӨҮЛ. /Риа Новости/. БНСУ-д олон нийтийн эсэргүүцэл дагуулсан авлигын дуулиан шуугиан дэгдээд байгаа энэ үед тус улсын Хууль зүйн сайд Чо Гук албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ.


“Прокурорын байгууллагыг шинэчлэхийн тулд би сайдын хувьд бүхий л хүчин чармайлтаа дайчилсан хэдий ч миний албан үүрэг энд хүрээд дуусаж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.   


БНСУ-ын сөрөг хүчнийхэн 10 дугаар сарын 3-нд Мүн Жэ Ин болон тус улсын Хууль зүйн сайдыг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулсан байна. Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, уг жагсаалд нэг сая гаруй хүн оролцжээ. Эсэргүүцлийн ажиллагаа өрнөх болсны гол шалтгаан нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн иргэний асуудал хариуцсан нарийн бичгийн дарга асан Чо Гукийг Хууль зүйн сайдын албан тушаалд томилсонтой холбоотой байна. Хэдийгээр нэр дэвшигч болон түүний гэр бүлийнхэн олон хууль зөрчсөн хэрэгт буруутгагдсан боловч олон нийтийн дунд шуугиан дэгдээсэн энэхүү томилгоог 9-р сарын 9-нд хийжээ. Чо Гук болон түүний эхнэрийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн, санхүүгийн залилан хийсэн, охиноо нэр хүндтэй их сургуульд элсүүлэх зорилгоор хувийн харилцаа холбоогоо ашигласан гэх зэрэг хэрэгт буруутгасан байна. 

Холбоотой мэдээ