АНУ цэргээ гаргаж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-14 17:35:15
Yesukheitumur Tumurbaatar

ДАМАСК. /Anadolu/. АНУ Сирийн хойд нутгийн Айн-эль-Араб дүүрэгт байрлах ажиглалтын цэгээс цэргээ татсан гэж Сирийн аюулгүйн албаны эх сурвалж мэдэгджээ.


Ням гарагт орон нутгийн цагаар 15:00-д Айн-эль-Араб дүүрэгт байрлах цэргээ татаж эхэлжээ. Сирийн хойд нутгаас АНУ-ын мянга орчим цэргийг гаргахаар бэлтгэж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өмнө нь мэдэгдсэн байна.  


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихдаа Сирийн хилээс АНУ цэргээ татаж авна гэж мэдэгдсэнээс хойш нэг долоо хоногийн дээрх шийдвэрийг гаргасан аж.


Холбоотой мэдээ