Цагаанхайрханы Эрүүл мэндийн төвийг тоног төхөөрөмжөөр хангалаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-14 18:11:23
Увс /МОНЦАМЭ/. Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвд улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 34 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжийг өнгөрсөн долоо хоногт хүлээлгэн өглөө. Үүнд, тухайн суманд нэн тэргүүнд хэрэгтэй байгаа өвчтөний хяналтын монитор, хүүхдийн хяналтын монитор, 3D эхо аппарат, тарианы автомат шахуурга, нярайн инкубатор, фото эмчилгээний аппарат, яаралтай тусламж, эмийн бус эмчилгээ, лаборатори, ариутгал халдваргүйтгэл, хог хаягдал, оношлогооны багаж тоног төхөөрөмж зэрэг багтжээ. Алслагдсан сумын ард иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлж өгсөнд Цагаанхайрханчууд талархалтай  байна.
Холбоотой мэдээ