Дундговь аймаг улсын үзлэгт 91,8 хувьтай үнэлэгдлээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-14 18:25:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэгээр ахлуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” явуулах ажлын хэсэг энэ сарын 8-14-нд Дундговь аймагт ажиллаж, дүнгээ гаргалаа.

Тус улсын үзлэгт аймгийн ИТХ, ЗДТГ-аас гадна түүврээр сонгосон НДХ, БСУСГ, УЦУОШГ болон Өндөршил, Адаацаг сум хамрагдаж, нийлбэр дүнгээр 91,8 хувьтай үнэлэгджээ.

Энэхүү улсын үзлэгээр архив албан хэрэг хөтлөлт, мэдээлэл, технологийг нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ололт, дутагдлыг үнэлжээ.

Шалгагдсан нийт байгууллагууд архив, албан бичгийн хөтлөлтийн байдалд 87 хувь, төрийн байгууллагын зохион байгуулалтын шалгуур үзүүлэлтэд 92 хувь, мэдээлэл, технологийн дэвшилтэт байдалд 96,5 хувийн үнэлгээ авсан байна.  

Ажлын хэсгээс архив албан хэрэг хөтлөлт, мэдээлэл, технологийг нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа зөрчил, дутагдлыг тодорхойлж, цаашид сайжруулах чиглэлээр зөвлөмж өгчээ.

Тодруулбал, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх, цахим баримт бичгүүд алдаатай байгааг засч, залруулах, стандартын шаардлага хангасан албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, түүнийг ашиглах, устгах зааварчилгааг мөрдөж ажиллах, тамга тэмдгийг хүлээлцэх талаар дотоод журамдаа тусгаж өгөх, төрийн байгуулалтын стратегийн зорилтуудыг аймгийн төлөвлөгөөндөө тусгах, аймгийн үйл ажиллагааг Засгийн газрын үндсэн чиглэлтэй уялдуулж, оновчтой төлөвлөх,  гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөгийн нөхцөл байдалдаа тулгуурлан чанартай хийж, үр дүнг тооцож байхыг зөвлөсөн байна.   

Холбоотой мэдээ