Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг эхэллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-14 17:58:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/297 дугаар тушаалын дагуу Өвөрхангай аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдрөөс эхлэн 19-ний өдрийг хүртэл зохион байгуулна. 

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Арвайхээр, Бат-Өлзий, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Уянга, Хархорин, Хужирт суманд бэлэн байдлыг үзлэгийг явуулах юм. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Хархорин суманд ажиллаж, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа. Мөн гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Холбоотой мэдээ