Хоёр Солонгосын хөл бөмбөгийн шигшээ багууд учраа таарчээ

Дэлхийд | Спорт
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-16 12:07:03
Yesukheitumur Tumurbaatar

ПЁНЬЯН. /CNN/. БНАСАУ болон БНСУ-ын хөл бөмбөгийн эрэгтэй шигшээ багууд 30 орчим жилийн дараа Пёньян хотод анх удаа тогложээ.


Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт мягмар гаргийн орой Пёньян хотын Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд болж, 0-0 онооны харьцаагаар өндөрлөсөн байна.


1990 оны нөхөрсөг тоглолтоос хойш хоёр улсын баг Пёньян хотод учраа таарсан анхны тохиолдол энэ болжээ. Хамгийн сүүлд тэд 2017 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр таарч, БНСУ-ын баг БНАСАУ-ыг багийг 1-0 онооны харьцаагаар буулган авжээ.


Өнгөрсөн онд хоёр орны харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарч байсан боловч саяхнаас Солонгосын хойг дахь хурцадмал байдал даамжирсан энэ үед уг тоглолт болжээ. БНСУ-ын баг дэлхийд чансаагаараа 37 дугаарт жагсдаг бол БНАСАУ-ын баг 113 дугаарт эрэмбэлэгддэг байна.


Холбоотой мэдээ