Цэрэг ирлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-17 16:23:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Хилийн цэргийн 0132-р ангид 2018 оны 2-р ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүд эр цэргийн албаа нэр төртэй хаагаад нутагтаа хүрэлцэн ирлээ.

Эх орныхоо дархан хилийг манасан дайчин эрсээ аймгийн удирдлагууд, эцэг эхчүүд нь их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол хүндэтгэлтэйгээр угтан авлаа.

Холбоотой мэдээ