БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалт 3.8 хувиар нэмэгджээ

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-17 09:16:22
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын хилийн чанадад оруулж буй санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалтын хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 3.8 хувиар өсөж, 78.5 тэрбум ам.долларт хүрсэн гэж БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдэгджээ.


Оны эхний найман сард 2.7 хувьтай байсан санхүүгийн бус хөрөнгө оруулалтын өсөлт есдүгээр сард эрчимтэй нэмэгдсэн байна. БНХАУ-ын гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ есдүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2 хувиар өсөж, 8.87 тэрбум ам.долларт хүрсэн аж.


Энэ оны эхний есөн сарын байдлаар “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятадын хөрөнгө оруулалтын компаниуд нийт 10.04 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь нийт хөрөнгө оруулалтын 12.4 хувийг эзэлжээ.


Холбоотой мэдээ