Абэ Шинзо байгалийн гамшигт нэрвэгдсэн нутгуудад очно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-10-17 07:19:20

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Хагибис” хар салхины улмаас их хэмжээний хохирол амссан нутгуудад пүрэв гарагт очиж, ард иргэдтэй биечлэн уулзана.


Абэ Шинзо лхагва гарагт Байгалийн гамшгийн уршгийг арилгах албаны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн нутгийн оршин суугчид хүйтэн цаг уурыг туулахад бараа болон үйлчилгээний тусламж шаардлагатай байгааг онцолжээ.


Ерөнхий сайд хар салхинд нэрвэгдсэн нутгуудад очиж, гамшигт үзэгдлийн учруулсан хохирлын хэмжээ болон оршин суугчид, албаны төлөөлөгчдөд шаардлагатай байгаа зүйлсийг олж мэдэх хүсэлтэй байгаа ажээ. Тэрбээр пүрэв гарагт Мияги, Фүкүшима мужид очихоор төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ