Т.Ардакелди энхийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж эх орондоо ирлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-17 15:04:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Т.Ардакелди Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах UNMISS ажиллагаанд амжилттай оролцож эх орондоо ирлээ.

Түүний хувьд Монгол Улсын наймдугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд 2018 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл жил гаруй хугацаанд сүлжээний техникчээр үүрэг гүйцэтгэсэн байна.  

Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны удирдлага холбооны найдвартай ажиллагааг ханган ажиллажээ. Түүний үүрэг гүйцэтгэх хугацаанд гаргасан идэвх санаачилга, энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлснийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 182 дугаар зарлигаар “Энхийн төлөө” медаль, Нэгдсэн үндэстний байгууллагын медаль, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр тус тус шагнасан байна.

Холбоотой мэдээ